ЦЕГ: Их наран хутагтыг залаагүй

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Их наран хутагтыг залаагүй

ЦЕГ: Их наран хутагтыг залаагүй

Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллагуудад тахилга хийж, ном айлдсан Их наран хутагт гэгээнтний талаарх зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд шуугиан тарилаа.

Тодруулбал, Баянхонгор, Архангай, Говь-Алтай аймгуудаар явж Монголын төрийн албан хаагчдад шашны зан үйл хийж өгч буй зураг нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй Их наран хутагт гэгдэх М.Базарсад нь өөрийгөө хутагтын хойд дүр хэмээн өргөмжилжээ.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулаагүй болно” гэж мэдээлжээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж