Английн дуучин Шерил Коле, Лиам Пэйн нар салжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Английн дуучин Шерил Коле, Лиам Пэйн нар салжээ

Английн дуучин Шерил Коле, Лиам Пэйн нар салжээ

Есөн насны зөрүүтэй Английн алдарт дуучин Шерил Коле, ‘One Direction’ хамтлагийн дуучин Лиам Пэйн нар хоёр жил хамт амьдарсны эцэст салж байгаагаа нүүр номдоо зарлажээ.

Тэдний харилцаа 2016 оноос хойш олон нийтэд ил болсон юм. 2017 оны гуравдугаар сард тэд анхныхаа хүүг өлгийдөн авч байжээ. Тэд хүүгээ Баавгай гэж өхөөрддөг гэнэ.

Тэд нүүр номын хуудсаараа дамжуулан  фенүүддээ ‘Салах шийдвэрийг гаргахад бид хоёрын  хэн хэнд маань хэцүү байлаа. Гэсэн ч бид гэр бүлийн хувиар бие биеэ хүндэтгэсэн харилцаатай хэвээр байх болно. Хүү минь бидний хувьд ертөнц минь. Тиймээс та бүгдийг  ойлгож хүлээн авна гэж найдаж байна’ гэжээ.

Шерил Коле нь Английн Girls Aloud хамтлагийн дуучин, 2008 онд X Factor шоунд шүүгчээр ажиллаж байсан юм. Харин Лиам Пэйн нь X Factor шоунаас төрөн гарсан One Direction хамтлагийн дуучин юм. Хамгийн сүүлд Лиам ‘Strip That Down’ нэртэй дуу гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж