Швейцарын төв банкны 2017 оны тайланд нийт 213 орны данс бүртгэгдсэн байна. Үүнээс Монгол Улс мөнгөний хэмжээгээрээ 146-р байранд оржээ. Швейцарын банкуудад хадгалсан мөнгөний хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа улс орнуудын 15-р байранд Монгол Улс орсон байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 74 хувиар өссөн үзүүлэлт юм. Монгол Улс Швейцарын банкнуудад хадгалсан мөнгөн дүн өнгөрсөн онд 43 сая швейцарь франк болсон гэж тайланд дурдагджээ.
Харин сүүлийн үед Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модиг Швейцарын банкинд их хэмжээний мөнгө хадгалсан хэмээн буруутгаад буй. Энэтхэг улс нь Швецарийн банкинд хадгалуулсан мөнгөний хэмжээгээрээ 2016 онд 88-р байранд орж байсан бол 2017 онд мөнгөн дүн нь 50 хувиар өсч 73-р байранд жагсчээ. Энэтхэгтэй холбоотой данснуудад 2017 онд нийт 1.01 тэрбум швейцарь франк байршсан байна. Энэ нь Нарендра Модиг хардах сэжүүрийг бий болгож байгаа юм. Тэгвэл Энэтхэгийн сангийн сайд Арун Жэйтли Швейцарын банкнуудад хадгалсан Энэтхэгтэй холбоотой дансан дахь бүх мөнгө бохир, хууль бус аргаар олсон мөнгө биш гэж мэдэгджээ.
Швейцарийн банкнуудад хадгалсан мөнгөний хэмжээгээр Их Британи улс тэргүүлжээ. Их Британи нийт 400 тэрбум швейцарь франк хадгалсан байна. Харин АНУ 165 тэрбум швейцарь франк хадгалсан тухай тайланд дурдагджээ.
Швейцарийн банкнууд дахь данс нь жил ирэх тусам нэмэгдэж буй орнуудын эхэнд Карибийн арлууд бичигдэж байна.
эх сурвалж: firstpost