Б.Жаргалсайханы намын дүрмийг бүртгэсэнгүй | News.MN

Б.Жаргалсайханы намын дүрмийг бүртгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайханы намын дүрмийг бүртгэсэнгүй

Б.Жаргалсайханы намын дүрмийг бүртгэсэнгүй

Улсын дээд шүүх өнөөдөр /2018.07.02/-ийн хуралдаанаар Бүгд найрамдах нам /БНН/-ын дарга болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцжээ. Шүүхээс БНН-ын дарга болон нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд тус намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзжээ. Тиймээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

Энэ талаар БНН-ын дарга Б.Жаргалсайханаас тодруулахад “Улсын дээд шүүх яагаад тийм шийдвэр гаргасныг мэдэхгүй. Манай нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, дүрмээ шинэчилсэн. Тэр хүсэлтийг хүлээж аваагүй бололтой” гэсэн тайлбарыг өглөө.

Ш.ЧИМЭГ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-02 64.119.16.145

Жаргалсайхан ч яахав хаяа эрх ашгийн үүднээс аль аль талынханд тааалагдсан үнэн үг хэлчихдэг юмаа. Улс төрч биш юм даа хөөрхий, За Гүндалай бол ёстой БАЛАЙ. Парламентийг ёстой балайлуулж өгсөн Маш муу үр дагавартай хүн.

Avatar

зочин 2018-07-02 27.123.214.121

Хангай зочид буудал балгас болжээ Яах вэ?

Avatar

Тоглоомтой улс шүү 2018-07-02 122.201.24.109

Энэ Жаргалсайхан, Гүндалай хоёр тоглоомтой улс шүү. Нам байгуулж л байдаг, больж л байдаг, өөр намд орж л байдаг, гарч л байдаг, буцаад хуучин намдаа ирж л байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж