Япон улсын эзэн хаан Акихито өвджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Япон улсын эзэн хаан Акихито өвджээ

Япон улсын эзэн хаан Акихито өвджээ

Японы эзэн хаан Азихито олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцох байсан төлөвлөгөөгөө цуцалсан нь эрүүл мэндийн шалтгаантай байжээ. Тодруулбал, эзэн хааны эрүүл мэнд таагүй, түүний хувийн эмч нар “тархины цус багадалт” гэсэн онош тавьсан байна. Тиймээс эзэн хаан олон нийтийн арга хэмжээнд оролцох төлөвлөгөөгөө цуцалжээ. Эзэн хааны биеийн байдлыг эмч нар сайтар хянаж байгаа аж.

Одоо 84 настай Акихито хаан ширээнд 30 жил заларч байгаа бөгөөд түүнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр эзэн хаан гэх хэргэм зэргээс нь түдгэлзүүлэхээр болсон. Японы парламент түүнийг нас бие өндөр болж байгаа гэх шалтгаанаар ийнхүү албан үүргээс нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн билээ. Эзэн хаан Акихитог суудлыг түүний том хүү 58 настай ханхүү Нарухито залгамжилна.

Эх сурвалж : Asahi

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж