Өнгөрөгч долдугаар сарын 1-нд Тануан хотын захиргааны гаднах талбайд болж байсан туг өргөх ёслолд оролцож байх үедээ Филиппиний Тануан хотын дарга буудуулсан байна. “Reyes Memorial” эмнэлэгт хүргэгдсэн боловч, шархаа даалгүй нас баржээ. Хотын цагдаагийн ажилтнууд Халилиг ямар шалтгаанаас болж хөнөөсөн бэ гэдгийг шалгаж байгаа аж. Тэд хотын даргыг буудсан сэжигтнийг эрж хайж байгаа аж.
Хотын дарга Халили нь 2016 онд хар тамхины хэргээр шалгагдаж байсан боловч шийтгэл аваагүй аж. Мөн тэрбээр 2014 онд “Гэмт хэрэгтэй тэмцэх” 70 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулснаас гадна хотын гудамжуудаар эргүүлд гаргах хууль баталж байжээ. Гэмт хэрэгтэн сэжигтнүүдийг баривчлах үеэр талийгаач хэвлэл мэдээлэл болон олны анхаарлыг татах гэж цагдаагийн ажилтнуудтай хамт ажиллах сонирхолтой байжээ. “Түүнийг мэргэн бууч буудсан” гэж хотын цагдаагийн албаны дарга Ренато Меркадо CNN-д мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN
Г. БАТМАНДАХ