‘Эрдэнэт’ үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн ‘Стандарт’ банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт ‘Жаст’-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл түүний биеийн байдал муудсаны улмаас 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр батлан даалтад гаргаж, хилийн хориг тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, түүний цагдан хорих хугацаа зургадугаар сарын 27-нд дуусч прокурор түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд ирүүлсэн боловч шүүгч саналыг хүлээн авахаас татгалзжээ.
Ингээд тухайн өдрийн 16.30 цагт шүүх хурал дахин зарлагдсан боловч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь тухайн шүүгчээс татгалзсан гомдол гаргажээ. Уг гомдлыг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэнэ. Одоогоор хурлын тов хараахан гараагүй байна.
Э.Ариун