Өнгөрсөн амралтын өдрүүд буюу зургадугаар сарын 30-ны өдрөөс долоодугаар сарын 1-ний өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 427 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага мэдээлэлийг шалгаж шийдвэрлэжээ. Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр найман осол бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэл хотод явган зорчигч мөргөж гэмтээх осол дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:
- Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Намъянжүгийн гудамж “Баясах” трейдийн баруун замд T.landcruiser-100 маркийн автомашины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 66 настай Л-г мөргөж амь насыг нь хохироожээ.
- Мөн орон нутагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Сүүжийн даваа” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай М-н амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна .
Э.Бурам