Өсвөр үеийн ДАШТ-ий хуваарь

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Өсвөр үеийн ДАШТ-ий хуваарь

Өсвөр үеийн ДАШТ-ий хуваарь

Бөхийн төрлүүдийн 2018 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хорватын Загреб хотын “Дом Спортова” спортын ордонд эхэлнэ. Хөвгүүдийн 24, охидын 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцохоор Хорватын нийслэлд очоод байгаа юм. ДАШТ чөлөөт бөхийн хөвгүүдийн ангиллаар эхлэх бөгөөд 48 кг-ын жинд Сонгинохайрхан дүүргийн тамирчин Б.Цэндсайхан, 55 кг-д “Хас-Мегастарс” клубийн тамиирчин Э.Төгсжаргал, О.Сүлдхүү, Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, БТСДуС-ийн Н.Алтанбагана нар манайхны салхийг хагална. “Загреб-2018” өсвөр үеийн ДАШТ-ий хуваарийг монголын цагаар хүргэе.

ДОЛДУГААР САРЫН 2

  • 14:30-15:00 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг

  • 16:30-20:00 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын жингийн урьдчилсан барилдаан

  • 20:00 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын жингийн сугалаа

  • 00:00-01:30 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

ДОЛДУГААР САРЫН 3

  • 14:30-14:45 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг

  • 14:45-15:15 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг

  • 16:30-20:00 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын жингийн урьдчилсан, 48, 55, 65, 80, 110 кг-ын жингийн дагах барилдаан

  • 20:00 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн сугалаа

  • 23:00-23:30 Нээлтийн ажиллагаа

  • 23:30-00:00 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

  • 00:00-02:00 Хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг-ын шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

ДОЛДУГААР САРЫН 4

  • 14:30-14:45 Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт

  • 14:45-15:15 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

  • 16:30-20:00 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын урьдчилсан, хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын дагах барилдаан

  • 20:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн сугалаа

  • 23:30-00:00: Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын хагас шигшээ барилдаан

  • 00:00-02:00: Хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 кг-ын шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

ДОЛДУГААР САРЫН 5

  • 14:30-14:45 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт

  • 14:45-15:15 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын эхний өдрийн жин үзэлт

  • 16:30-20:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын урьдчилсан, 43, 49, 57, 65, 73 кг-ын дагах барилдаан

  • 23:30-00:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын хагас шигшээ барилдаан

  • 00:00-02:00 Охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

ДОЛДУГААР САРЫН 6

  • 14:30-14:45 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт

  • 16:30-20:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн дагах барилдаан

  • 00:00-02:00 Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж