“Шарилжгүй Улаанбаатар-3” аянд Хан-Уул дүүрэг идэвхтэй оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

“Шарилжгүй Улаанбаатар-3” аянд Хан-Уул дүүрэг идэвхтэй оролцлоо

“Шарилжгүй Улаанбаатар-3” аянд Хан-Уул дүүрэг идэвхтэй оролцлоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/ 172 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгууллаа.

/2018.06.29-30/-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, Тохижилт Үйлчилгээний төв /ОНӨААТҮГ/, Хан-Уул-Агро ОНӨААТҮГ-ын иргэдийн бүлгүүдэд хөл газрын ургамлыг цэвэрлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

“Шарилжгүй Улаанбаатар-3” аяны нэгдсэн зохион байгуулалттай эхний арга хэмжээнд Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 555 аж ахуй нэгж, байгууллага, 2 ОНӨААТҮГ-ын нийт 2049 ажилчид, албан хаагчид өөрсдийн болон нийтийн эзэмшлийн зам, талбайн 94204 м2 гаруй газрын 44 тн шарилж, хөл газрын ургамлыг хадаж, тээвэрлэсэн байна.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж