АНУ болон Хойд Солонгосын засаг захиргааны төлөөлөгчид Хойд Солонгосын цэрэггүй бүс нутаг болох Панмунжом тосгонд уулзахаар болсон талаар Цагаан ордон мэдээлжээ. АНУ-д суугаа Солонгосын элчин сайд Сун Ёнг Ким тэргүүтэй албаны хүмүүс Филиппин рүү ниссэн гэх мэдээллийг өгчээ.
Трамп, Кимийн уулзалт зургадугаар сарын 12-нд болсноос хойших талуудын хоёр дахь албан ёсны уулзалт болж байна. Талууд Трамп Кимийн түүхэн уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийг тодорхой үр дүнд хүргэхийн тулд хийгдэх ажлуудыг хэрэгжүүлэх үүднээс ийнхүү ойр ойрхон уулзах шаардлагад хүрээд байгаа юм.
Учир нь, Хойд Солонгосын АНУ-тай хийсэн гэрээ зарим талаараа биеллээ олоогүй,хойдууд цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ нууцаар явуулсан хэвээр байгаа талаар тагнуулын албанаас анхааруулсан юм.
Сингапурт болсон Трамп Кимийн түүхэн уулзалтаар талууд АНУ, Хойд Солонгосын харилцааг сайжруулан, энхийн гэрээ байгуулж, Солонгосын хойгийн газар нутагт өнө удаан, тогтвортой энх тайвныг тогтоохын тулд хүчин чармайлт гарган ажиллах, цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох зэрэг хэлцлүүд багтсан юм.
эх сурвалж: sputnik