“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагч Э.Энхриймаа

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагч Э.Энхриймаа

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагч Э.Энхриймаа

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлсэн цагаас хойш 30 жилийн ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг  зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ.

11 жил завсарласны эцэст эргэн ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Э.Энхриймаа  шалгарч 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон юм. Тэрбээр 21 настай бөгөөд Орхон аймгийг төлөөлж оролцлоо. Түүний тухайд  Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй аж. Оюунлаг сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Э.Энхриймаагийн тавьсан илтгэл шүүгчдээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд ‘Монголын сайхан бүсгүй’-гээр тодроход тэрхүү шалгаруулалтын оноо ихээхэн түлхэц болсон байна. Бусад оролцогчдын хувьд ч Э.Энхриймааг өрсөлдөгч гэхээс илүү мэдлэг боловсролтой, оюунлаг, сайхан сэтгэлтэй охин хэмээн үнэлснээ хэлж байлаа.

“Монголын сайхан бүсгүй’ уралдаан нь ижил төрлийн бусад тэмцээнээс ялгаатай нь модель, загвар өмсөгч мисс биш харин оюунлаг, хүмүүнлэг, авьяаслаг, жинхэнэ сайхан бүсгүйг тодруулахад наадмын зорилго чиглэж байв. Тиймдээ ч уралдааны шалгаруулалтын явцад нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуурыг чухалчилж үзжээ. Түүнчлэн АНУ тэргүүтэй дэлхийн бусад улс орны жишгийг дагаж усны хувцастай гарааг бүрэн халсан, анх удаа ажил мэргэжлийн гарааг бий болгосон, хамгийн гол нь оюунлаг бөгөөд хүмүүнлэг чанарыг чухалчилснаараа онцлог байсан гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж