Өчигдөр хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулагч Орос шөвгийн 8-н төлөөх өрсөлдөөнд Испаний хүчирхэг багтай тоглож үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцэж, 11 м-н цохилтоор ялалт байгуулсан. Энэхүү ялалтыг байгуулахад шигшээ багийн хаалгач И.Акинфеев чухал үүрэг гүйцэтгэж Испаний шигшээ багийн Й.Аспас болон Коке нарын цохилтыг хааснаар багтаа ялалт авчирсан.
Оросуудын талбайдаа байгуулсан түүхэн ялалтыг олон алдартнууд үзсэн. Оросын ерөнхий сайд Д.Медведев болон Испаний эзэн хаан нарын улс төрийн зүтгэлтнүүдээс спортын олон алдартнууд үзсэний дотор Оросын шайбтай хоккейн шилдгүүд үзэж шигшээ багаа дэмжсэн байна. Оросын шилдэг хоккейчин И.Ковальчук болон Е.Малкин нар өөрсдийн инстаграм хуудаснаа шигшээ багаа дэмжиж тоглолтыг үзсэн зурагнуудаа оруулсан. Оросын хоккейн шилдгүүдээс И.Ковальчук, А.Овечкин, Е.Малкин, А.Радулов нар байжээ.
Б.БЯМБАБАЯР