Авто спортын хурд, хүчний гайхмшиг болсон формула-1 уралдааны 2018 оны 9 дэх гараа өнгөрсөн амралтын өдөр болсон. Урьдчилсан тестийн гараануудад “Мерседе” болон “Феррари” багуудын дунд гол өрсөлдөөн өрнөж байсан ч ням гаригт болсон үндсэн гараанд “Ред Булл” багийн 20 настай залуу нисгэгч М.Верстаппен түрүүлснээр улирлын анхны түрүүгээ хүртлээ.
Австрийн гарааны онооны бүсэд багтсан нисгэгчид:
- М.Верстаппен “Ред Булл” – 1 цаг 21 мин 56.024 сек
- К.Райкконен “Феррари” +1.504 сек
- С.Феттел “Феррари” +3.181 сек
- Р.Грожьян “ХААС” + 1 тойрог
- К.Магнуссен “ХААС” + 1 тойрог
- Э.Окон “Форс-Индиа” + 1 тойрог
- С.Перез “Форс-Индиа” + 1 тойрог
- Ф.Алонсо “МкЛарен” + 1 тойрог
- Ч.Леклерк “Заубер” + 1 тойрог
- М.Эрикссон “Заубер” + 1 тойрог
Австрид С.Феттел 3-р байранд шалгарч шагналын тавцан дээр гарснаар нийлбэр дүнгээр Л.Хэмилтоны өмнө 1 оноогоор бичигдэн дэлхийн аваргын тэргүүллийг авсан. Л.Хэмилтон уралдаан өндөрлөхөөс 9 тойргийн өмнө техникийн гэмтлийн улмаас уралдааны замыг дундаас нь орхисон. Ер нь энэ өдөр “Мерседес” багийн хувьд таагүй байсан бөгөөд Л.Хэмилтон, В.Боттас нар хоюулаа уралдааны замыг дуусгаж чадаагүй. Мөн Д.Риккиардо замаа дуусгаж чадаагүй юм. Ийнхүү дэлхийн аваргын ээлжит гараа Австрид болж “Ред Булл” багийн ялалтаар өндөрлөсөн бол “Феррари” багийн хоёр нисгэгч хоюулаа шагналын тавцан дээр гарч багтаа чухал оноо авлаа. Дараагийн гараа ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд Их Британий алдарт Сильверстоуны авто тойрууллагад явагдана.
Б.БЯМБАБАЯР