Сурын харваа бямба гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Сурын харваа бямба гаригт эхэлнэ

Сурын харваа бямба гаригт эхэлнэ

Үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэлдэг. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваа ирэх Бямба гаригт урианхай сурын харваагаар эхэлнэ.

Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдлэж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн аж. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь урианхай сурыг эмэгтэй хүн харвахыг хоригложээ.

Урианхай сурын өөр нэг онцлог нь баг болж харвадаг байна. Урианхай сурын дараа буриад сурын шилдгүүд ням гаригт тодорно. Харин хүүхдийн харваа ирэх даваа гаригт болж, улсын наадамд харвах өндөр оноотой өсвөрийн харваачид тодрох юм байна.

Улсын их баяр наадмын үндэсний сурын харваа хана харваагаар Сурын талбайд эхэлнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж