Алга болсон охины цогцсыг дэрсэн дундаас олжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Алга болсон охины цогцсыг дэрсэн дундаас олжээ

Алга болсон охины цогцсыг дэрсэн дундаас олжээ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байсан  хоёр настай охин сураггүй алга болсон талаар ‘News’ агентлаг  өмнө нь  мэдээлж байсан билээ. Эл хэрэг зургадугаар сарын 8-ны өдөр гарсан юм. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газарт охиныг алга болсон талаарх мэдээлэл зургадугаар сарын 8-ны өдрийн 20:36 цагт иржээ. Иргэдийн зүгээс охиныг хүн авч явсан байж болзошгүй гэж хардаж байсан билээ. Харин албаны хүмүүс хүүхдүүд алга болсон газрууд нь хүний хөлөөс зайдуу, алслагдмал нутаг учраас хүн авч явсан байх магадлал багатай хэмээн мэдээлж байсан юм. ‘Ойр хавьд нь уул уурхайн компани, хятад ажилчид огт байхгүй.Тиймээс хүүхдүүдийг гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй’ гэсэн таамгийг эрэл хийж байсан албаныхан дэвшүүлж байв.

Тэгвэл охиныг алга болсноос хойш 24 хоногийн дараа буюу өчигдөр /2018.07.01/ Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэдэг газрын дэрсэн дундаас цогцсыг нь олсон байна. Тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, прокурор, шүүхийн шинжээчид  хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж