Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөв

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөв

Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан байсан аж.

Харин Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Т.Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. 

Иймээс одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг хашиж эхэлсэн байна. 

Г.ХОРОЛ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж