Сургуульд юу заадаггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Сургуульд юу заадаггүй вэ?

Сургуульд юу заадаггүй вэ?

Монгол Улсын 200 гаруй бизнес эрхлэгч, удирдах албан тушаалтны дунд 2010 оны сүүлээр явуулсан санал асуулгын дүнгээс “Манай улсын ерөнхий боловсролын систем өнөөдрийн өрсөлдөөнт эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаад сэтгэл дундуур явдаг болох”-ыг харж болно. Энэ үзүүлэлтээр нийт 10 онооноос 2.5 оноо авсан бөгөөд дээд боловсролын хувьд эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж буй эсэхэд санал авахад 2.45 оноо авчээ. Энэ нь мөн л туйлын сэтгэл ханамжгүй гэж дүгнэжээ.

Эх сурвалж: ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ТӨВ

2010 онд хийсэн судалгаанд өнөөдөр та ямар дүн тавих вэ? Манай боловсролын систем өнөөдрийн өрсөлдөөнт нийгэм, технологийн ирээдүйн эрин үеийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна уу?

Та 10 онооноос хэдийг өгөх байсан бэ?

-оос 2020 онд мэргэжлээр бус ур чадвараар ирээдүйд ямар хүмүүс илүү үнэлэгдэх талаар тооцоог гаргасан байдаг. Жишээ нь Бүтээлч байдал хамгийн чухал ур чадварын тоонд оржээ. Технологи бидний ажлыг булааж чадахааргүй тийм ур чадварыг үүнд тооцож оруулсан хэрэг. Бүтээлч байдлыг роботууд орлож чадахгүй хэрэг. Эцэг эхчүүд хүүхэд тоондоо сайн байвал болно гэдэг бол ирээдүйд тоог роботууд танаас ч илүү бодож, тооцоолол хийчихдэг болно. Тиймээс та хүүхдийнхээ боловсролд анхаарч байгаа бол тоонд биш хэрхэн бүтээлч сэтгэлгээтэй болгох талаар бодох хэрэгтэй болох нь. Дээрх үзүүлэлтээс дараах 10 ур чадвар хамгийн тэргүүнд бичигдсэн байна.

  • Асуудал шийдвэрлэх чадвар
  • Олон талт сэтгэлгээ
  • Бүтээлч байдал
  • Хүмүүсийн зөв удирдах
  • Хүмүүстэй хамтарч ажиллах
  • Өөрийгөө удирдах
  • Дасан зохицох чадвар
  • Үйлчилгээний хандлага
  • Хэлэлцээр хийх ур чадвар
  • Зөв шийдэл олох

Эдгээр чадварууд нь ирээдүйд бий болох ажил мэргэжилд хамгийн түгээмэл хэрэг болох ур чадварууд гэж хэлж болно. Та өөрөөсөө ч асууж болно. Таны ажил дээр сургуульд сурсан зүйлсээс хэдэн нь хэрэг болсон бэ? Эсвэл хичээлээс гадуур, амьдралаас олж авсан туршлага танд илүү хэрэг болсон уу? Дээрх Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан судалгаа бидний өнөөдрийн сурах арга барил мэдлэгт хандах хандлагыг өөрчилж болох юм.

Мэдлэг бол хүч, өнгөрсөн үед мэдлэг хамгийн чухал байсан бол, өнөөдөр мэдлэгийг бид хаанаас л бол хаанаас олж авч чаддаг болсон. Тэгвэл одоо болон ирээдүйд Чадвар хамгийн чухалд тооцогддог болсон байна. Сургуульд хүүхдийн бүтээлч байдлыг дэмждэг цөөхөн хичээл бий. Хүүхдийг дасан зохицох ур чадварт сургахад сургуульд яг юу заадаг вэ? Ихэнхдээ бид хичээлээс бус хүмүүжил, амьдралаас олж авсан ур чадвар бидэнд хэрэг болох нь элбэг байдаг. Үүнийг шинжлэх ухаанд Софт ур чадвар гэж нэрлэдэг. Хэмжихэд хэцүү энэ ур чадварыг үнэлж болдоггүй. Таны дасан зохицох чадвар хэдэн хувь бэ? Бүтээлч байдлаа батлан харуулж цаасан дээр дүгнүүлнэ гэдэг тун хэцүү шүү дээ. Хэрвээ тийм байсан бол өнөөдөр хүний нөөцийн салбарынхан толгой өвтгөлгүйгээр чадварлаг хүмүүсийг шилж сонгоод авах байсан.

Хичээлд заадаггүй ч та хүүхдийнхээ бүтээлч байдлыг нэмэгдүүлж болно. Жишээ нь уран зураг, хөгжим зэрэг нь хүний бүтээлч байдлын өсгөдөг. Та ч мөн өөрөө оролдоод үзэж болно. Энэ төрлийн хичээл, дугуйлан гадуур олон болсон. Дээхэн үед сургууль бүр хүүхдийг зусланд хамруулдаг байсан одоо бол өөрөө л эрэлхийлэхгүй бол болохгүй. Гэхдээ зарим хувийн сургуульд зуны хөтөлбөрүүд бий. Зуслан бол хүүхдийн дасан зохицох чадвар биеэ даах байдлыг идэвхжүүлж нэмэгдүүлдэг. Зарим хүмүүс 1-р ангийн хүүхдийг ганцааранг нь зулсанд явуулах нь байдаг. Зарим эцэг эхийн хувьд энэ бол байж боломгүй ч нөгөө талаас нь харвал хараа хяналттай байж чадвал хүмүүжлийн бас нэг арга юм. 10 ур чадварын дийлэнх хэсэгт Бусдад нөлөөлөх, хамтран ажиллах, удирдах, манлайлах гэх мэт харилцааны ур чадварын хэсэг байгаа. Эдгээр ур чадвар хүүхдэд орчин нөхцөлөөсөө бий болдог ч тэр бүр зөв байгаад байдаггүй буруу аргаар бусдыг удирдах, буруу харилцаагаар хамтран ажиллах гэх мэт үр дагавар гардаг. Тиймээс анхнаасаа зөв хэвшилд мэргэжлийн газар эдгээр ур чадваруудыг олж авбал их сайн юм.

Эцэг эхчүүд хэрхэн зөвлөж, чиглүүлэх вэ?

Бидний хүмүүжлийн арга барил тэр бүр хүүхдэд таарч тохироод байдаггүй. Ялангуяа өсвөр насны хүүхдийн ааш араншин, бодол санааг ойлгохгүй үе эцэг эхчүүдэд цөөнгүй бий. Хүүхдийн амжилттай байх эсэх нь эцэг эхчүүдийн хэрхэн харилцаж зааварлаж, дасгалжуулж байгаагаас их хамаарна. Коучинг гэж сүүлийн үед хэрэглэж байгаа нэр томьёог та сонсож байсан байх. Хэрхэн коучинг хийхээс шалтгаалан хүүхдийн тань ур чадвар хандлагад өөрчлөлт бий болно. Харин хэрхэн зөв аргаар харилцаж коучинг хийх талаар эцэг эхчүүдэд зориулсан хөтөлбөрийг Дэйл Карнеги Трэйнингээс зарлажээ.

Дэйл Карнегийн Be Leader хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүйг доорх холбоосоор үзээрэй.

Холбоос: http://events.dalecarnegie.mn/be_leader_news_banner

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж