“ICT EXPO 2010” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

“ICT EXPO 2010” үзэсгэлэн болно

Мэдээлэл, шуудан,  харилцаа холбоо технологийн газраас  ирэх тавдугаар сарын 25-нд болох “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “ICT EXPO 2010” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр Харилцаа холбоо, технологийн  салбарын компаниудын шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, онцлог менежмент бүхий үйлчилгээнүүдээс  шалгаруулж “Шилдэг технологи”, “Шилдэг үйлчилгээ”, өвөрмөц бизнесийн санаанд “Шилдэг санаачилга”, технологийн болон ажил үйлчилгээний онцгой шийдэлд “Шилдэг шийдэл”, чанар, нэр хүндийн баталгаа даах брэндэд “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөлийг гардуулах юм байна.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж