Эмч нарын шаардлага эдийн засагт дарамт авчрах уу?

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Эмч нарын шаардлага эдийн засагт дарамт авчрах уу?

Эмч нарын шаардлага эдийн засагт дарамт авчрах уу?

Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмэх шаардлагыг салбарын яаманд хүргүүлээд байгаа билээ. Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол орон даяар ажил хаялт зарлана гэдгээ тэд мэдэгдээд байгаа юм. Тодруулбал, энэ долдугаар сарын 5-наас эмч, сувилагчид ажил хаялт зарлах аж. Ингэхдээ яаралтай, амь тэмцсэн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ, бусад үйлчилгээг үзүүлэхгүй” гэдгээ мэдэгдсэн юм.

Өнгөрсөн жилээс эхлэн эмч, багш нарын зүгээс цалингаа нэмүүлэх хүсэлтийг Засгийн газарт тавиад байгаа юм. Энэ талаар ‘Эрүүл мэндийн салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэхийн тулд их удаан тэмцэж байна. Зөвхөн суултын ес хоног биш. Өнгөрсөн оны аравдугаар сараас тэмцэж байна. Тэмцлийн үр дүн өнөөдрийг хүртэл гараагүй байна. Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хүнд сурталтай холбоотой. Бид цалин нэмэх санал, мэдэгдэл, шаардлага өгсөн. Жагсаал цуглаан ч хийлээ. Ажил хаяхгүйн тулд ажил хаялтын өмнөх суулт ч хийж үзлээ. Олон Улсын валютын сан, бүр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна хүртэл суулаа. Хамгийн эгзэгтэй цаг хугацаанд Эрүүл мэндийн яам болон холбогдох албаны хүмүүс бидэнтэй уулзаж, гурван өдөр, шөнө хэлэлцээрийн ширээний ард сууж багагүй маргалдсан. Маргалдан байж харилцан зөвшилцөлд хүрээд, салбарынхаа хэлэлцээрийг хийсэн. Харамсалтай нь, хуулийн хүрээнд байгуулагдсан хамтын хэлэцээрийг ХНХЯ цалин нэмэгдүүлэх асуудлыг нь хууль зөрчиж байна гэсэн үндэслэлгүй тайлбар гарган ирж бүртгэхээс татгалзсан’ гэж Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар тайлбарлажээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн Пүрэв гаригт ‘Цалин нэмэх асуудлаар бид ОУВС-тай ярилцаж тохирсон. Долдугаар сарын сүүлээр ОУВС-ийнхан ирнэ. Тэгэхэд бид цалинг нэмэх асуудлыг илүү дэлгэрэнгүй, нарийвчилж ярих учиртай. Би уг асуудлаар нэг зүйлийг онцгойлон яримаар байна. Тухайлбал, Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал эмзэг байгаа. Хэдийгээр бид хүндрэлээс гарсан ч цалин нэмэх асуудал нь Монгол Улсын 3.1 сая хүнтэй шууд холбоотой. Бидэнд алдах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаа сайжирч, бизнес нь идэвхжиж байгаа нь харагдаж байна. Ажлын байр нэмэгдэж байгаа учраас бидэнд эдийн засгийн бодлогын алдаа хийх эрх байхгүй. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцан ойлголцоод явж байгаа. Энэ бүх асуудлыг бодлогынхоо хүрээнд шийдэх учиртай. Энэ асуудлыг би үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ярьсан’ гэсэн тайлбар хэвлэлийнхэнд өгсөн юм.

Ийнхүү нэг талдаа эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа бол нөгөө талдаа эдийн засагт дарамт үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол Засгийн газарт байгаа бололтой.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж