Хаалгач Акинфеев алдаршив

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Хаалгач Акинфеев алдаршив

Хаалгач Акинфеев алдаршив

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Акинфеев өчигдрийн тоглолтод онцгой байж, багаа ялалтад хүргэхэд гол үүргийг гүйцэтгэсэн. Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон ОХУ, Испанийн тоглолт торгуулийн цохилтоор шийдвэрлэгдсэн.

Хаалгач Акинфеев ур чадвараа харуулж, Испанийн Коке, Аспас нарын цохилтыг хааж чадсанаар тав дахь цохилтыг хүлээлгүй багаа ялалтад хүргэсэн юм. Акинфеев дөрөв дэх цохилт болох Аспасын цохилтыг унахдаа хөлөөрөө хаасан нь оросуудад том баяр авчирсан юм. Магадгүй сүүлийн тав дахь цохилтод нөхцөл байдал яаж ч эргэх байсан. Тиймээс сүүлийн цохилтоос өмнө багтаа ялалт авчирсан 32 настай хаалгач Игор Акинфеев Орост алдаршиж байна. 

2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлсэн бол ОХУ-ын шигшээ баг цааш тоглох эрхээ авсан.  

ОХУ-ын шигшээ багийн олон залуус энэ дэлхийн аваргад гялалзаж байна. Мөн хаалгач Акинфеев ч ур чадвараараа онцгойрсоор байгаа юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж