Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ОХУ Испанийг хожлоо

ОХУ Испанийг хожлоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд эхэллээ. Өнгөрсөн шөнийн тоглолтын мэдээллээс хүргэе.

ИСПАНИ – ОХУ (1:1, 3:4)

“А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ОХУ, “В” хэсгийг тэргүүлсэн 2010 оны дэлхийн аварга Испаний шигшээ багуудын тоглолт Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тоглолтын үндсэн 90 минут 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт 30 минутыг сунгасан ч мөн гоол орсонгүй. Ингээд торгуулийн цохилтоор Оросууд 4:3-аар өрсөлдөгчөө хожлоо. Испанийн шигшээ багаас Коке, Аспас нар алдсанаар 2010 дэлхийн аваргууд тэмцээнээ өндөрлүүллээ. 

Испанийн Серхио Рамос чөлөөт цохилт гүйцэтгэх үед Сергей Игнашевич өөрийн хаалганд автогоол хийсэн нь оросуудад хүнд цохилт болсон юм. Тоглолтын 12 дахь минутаас эхлэн испаничууд 1:0-оор тэргүүлж эхлэв. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. Эхний үе дуусахаас өмнө талбайн эзэд тоог 1:1 болгон тэнцүүллээ. Испанийн Пике шар хуудас авч Артём Дзюба торгуулийн цохилтыг амжилттай болгож чадсан юм.

Тоглолтын үндсэн 90 минут тэнцээгээр өндөрлөж, дүрмийн дагуу 30 минут сунгалаа. Нэмэлт цагт багууд гоол оруулж чадалгүй өндөрлөсөн. Ингээд ялагч торгуулийн цохилтоор шийдэгдэж, талбайн эзэд ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдлээ.

Тоглолтын гол баатар нь хаалгач Акинфеев байв. Тэрбээр торгуулийн цохилтод гайхалтай байж, Коке, Аспасын цохилтыг хааж чадсанаар тав дахь цохилтыг хүлээлгүй багаа ялалтад хүргэлээ. 

Оросууд хамгийн сүүлп 1986 онд Мексикт болсон 13 дахь удаагийн ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байжээ. 

Өнөө шөнө Хорват, Данийн шигшээ багийн тоглолт биднийг хүлээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж