Нээлттэй, хаалттай хоёр шийдвэр | News.MN

Нээлттэй, хаалттай хоёр шийдвэр

Хуучирсан мэдээ: 2018.07.01-нд нийтлэгдсэн

Нээлттэй, хаалттай хоёр шийдвэр

Нээлттэй, хаалттай хоёр шийдвэр

Бүрэн эрхт хугацааныхаа талыг нугалсан МАН-ын үнэмлэхүй олонхи бүхий парламент 2018 оны хаврын чуулганаа өнгөрсөн Баасан гаригт өндөрлүүллээ.

Зарим үед хэлэлцэх асуудалгүй шахам байсан парламент өндөрлөхийнхөө өмнөхөн тун шахуу хуралдаж, улс орны эрх ашиг хөндөгдсөн амин чухал хэд хэдэн асуудлыг тун богино хугацаанд шийдвэрлэлээ. Чуулган өндөрлөхийн өмнө, эсвэл бүх нийтийн баяр наадмын өмнө чухал шийдвэрүүдийг ил мөртлөө сэмхэн гаргадаг нь Монголын парламентын хувьд зуршил болсон. Энэ зуршлаас ч М.Энхболдын парламент гажсангүй.

Энэ парламент хоёр чухал шийдвэр гаргасан нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай болон банкны салбарын дахин хөрөнгөжүүлэх тухай шийдвэр байлаа.

Арав гаруй жил дуншсан Тавантолгойн ордын хувьцааны 30 хүртэл хувийг дотоодын болон гадаадын Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгох замаар эргэлтэд оруулах У.Хүрэлсүхийн Засгийн газрын саналыг эрхэм гишүүд өнгөрсөн Баасан гаригт баталлаа. Сунжирсан төсөл энэ удаад дэндүү хурдан, ёстой нүд ирмэхийн зуурт хэрэгжихээр боллоо. Тавантолгойн ордын ашиглалтад эрх ашиг бүхий талууд эхийг нь эцээхээргүй, тугалыг нь тураахааргүй тохиролцоог аль хэдийнэ хийсэн учраас асуудал ийнхүү гэрлийн хурдаар шийдэгдсэн нь ойлгомжтой.

Ямар ч байсан Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тогтоол ийнхүү хууль тогтоох дээд байгууллагаар шийдэгдсэн нь түүхэн шийдвэр мөн.УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганы хааж хэлсэн үгэндээ “Бүтэн арван жил ярьж, талцаж маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдлээ. Түүнийг дагасан авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замыг УИХ энэ шийдвэрээрээ тодорхойлсон” хэмээн онцолсон.

УИХ-ын тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх” эрхийг Засгийн газарт олгож байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр ирэх есдүгээр сарын 1 гэхэд Тавантолгойн Баруун болон Зүүн Цанхийн ТЭЗҮ-ийг бэлэн болгох, баяжуулах үйлдвэр, усны асуудал, аудит зэргээ тодорой болгохоор ажиллаж байгаагаа хэлсэн. IPO гаргах бэлтгэл ажлын явц 37 хувьтай байгаа аж.

Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийн өсөлт 10-аас дээш хувьд хүрч, экспортын орлого 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, дунджаар 5800 орчим ажлын байр бий болно гэж тооцож байна.

Тавантолгойгоос гадна парламентаас гаргасан өөр нэг чухал шийдвэр нь банкуудыг дахин хөрөнгөжүүлэхтэй холбоотой шийдвэр юм. Харамсалтай энэ шийдвэр хаалттай хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн бөгөөд тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл нууц байдалд байна. Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах нэг болзлын дагуу Монголын арилжааны банкуудад активын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр банкны салбарт 511 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон бөгөөд энэ дагуу арилжааны банкууд энэ оны эцэс гэхэд хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх үүргийг Монголбанкнаас өгсөн. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавын манай агентлагт өгсөн мэдээллээр зургаан банкинд татвар төлөгчдийн 511 тэрбумийн төгрөгөөр санхүүжилт хийгдэж магадгүй байгаа юм.

Хэрэв энэ үнэн бол дэндүү шударга бус жишиг болно. Бор зүрхээрээ бизнесийн бүхий л хатуу хөтүүг туулж, хэдэн мянган хүнийг тэжээж яваа бусад салбарынхан нүдээ аниад дуугүй өнгөрөхгүй байлгүй дээ.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-07-01 27.123.212.142

МИНИЙ Ч ГЭСЭН ХУВИЙН БИЗНЕСТ Х/О ХЭРЭГТЭЙ БНА, ЭНЭ БАНКУУД ШИГ АВЬЯ.

Avatar

Зочин 2018-07-01

Түүхэн шийдвэр байна. Харин АН нэртэй луйврын бүлэглэл ЗГ-аас гадуур сэмхэн Монголын бүх баялагийн 34 хувийг луйвардах хаалга нээх, тэгснээр ТТ-н төслийг саатуулах гэж оролдлоо. Харин банкуудад санхүүжилт олгосон нь ямар бол. Голомт, ХХБанк нь ард түмний мөнгө хөрөнгө луйвардаж байгуулсан банкууд гэдэг шүү дээ

Avatar

Зочин 2018-07-01 66.181.177.10

tegeed tavan tolgoin 30 huvi ni luivariin haalga bolj bn uu urvagchaa

Avatar

зочин 2018-07-01 202.179.24.53

г*** Мөнхөөг Шар хаданд хэвтүүлцэн гэдэг нь үнэн юм уу

Avatar

Та 2018-07-01 122.201.24.142

Ундармаа гишуун оорийн банк Капиталдаа бид нарын монгийг огч бндаа

Avatar

Зочин 2018-07-01

Банкуудад төсвийн мөнгөнөөс өгнө гэдэг угаасаа буруу шүү дээ. Энэ ямар тэнэг юм хийчих вээ.

Avatar

Зочин 2018-07-01

Мэдэхгүй дээ. IPO гаргахад тэрийг нь хэн авах вэ? Хятадууд л авна шүү дээ. MCS хятад хоёр л хавсайдах болов уу. Рио Тнтог ч гэсэн ихээхэн ад үзээд байвал ОТ-г Хятадуудад зарчихаад гараад явчихна даа. ТТ-д уг нь Японы хөрөнгө оруулах гэсэн түрүүчийн хувилбарыг жаахан өөрчлөөд оруулсан бол дээр байсан юмсан.

Avatar

FDDD 2018-07-01 64.119.24.214

OT-toi TSAHILGAAN STANTSIIN ASUUDLAAR YARALTAI TOHIROLTSOOND HUR…TSAHILGAAN AA BUSDAD MEDUULCHVEL NAAD TUSUL CHIN TUSUL BISH BOLNO

Avatar

1 2018-07-01 202.70.41.62

tm2

Avatar

Зочин 2018-07-01 211.206.55.63

Худалдаа хөгжил голомт 2 энэ хоёр нам их өртэй дахин санхүүжилт гэдэг бол сонгуулийн мөнгөө банкинд хийж байна гэсэн үг

Avatar

Зочин 2018-07-01 202.21.98.138

teneg mulguu tembuutei uher mongolchuudiin songolt ingej buren erthet tusgaar mongol ulsad gai bolj bna. maniig songoson buh hun uhej dald oroosoi

Avatar

Zochin 2018-07-01 66.181.166.196

Harin AH bolomj bsan chaadgui. 10 jil bolhod 9 jil aldagdatai ajillaj bgaa teneg gazar. Buur 186 myanaga tn nuurs alga bolson ch gej bh shig. chi uuruu harin dald or. Ard tumnii neriig barij TT-g gol nuurs in duusch bn.

Avatar

zochin2 2018-07-01 202.70.41.62

AN garaad yu hisin yu c higegvshde harin c odo TT tosliig naashluulah yaraltai arga hemje awd naashtai shiidwer garsan ni ih yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж