Казанийн Олон улсын лалын кино наадамд өмнө байгаагүй олон кино өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа талаар наадмыг зохион байгуулагчид мэдээллээ.
2005 оноос хойш зохиогдож байгаа энэ кино наадамд ирэх есдүгээр сарын 4-10-нд Казань хотод зохиогдоно. Өнөөдрийн байдлаар дэлхийн 56 орны 967 уран бүтээлч оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна.
2010 он хүртэл кино наадам “Золотой минбар” нэртэй байсан юм.
Өнгөрсөн 2017 оны наадамд 61 орны 782 уран бүтээлч оролцжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ