ОХУ-ын Хабаровск хотод “Амурын барын тоо толгойг хамгаалах: үр дүн, асуудал, ирээдүй” нэртэй эрдэм шинжилгээний симпозиум зургадугаар сарын 28-29-нд болж өнгөрлөө. Симпозиумд ОХУ, БНХАУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австри, Швед, АНУ гэсэн найман орны төлөөлөгч оролцсон байна.
“Амурский тигр” төвийн мэдээлснээр 25 жилийн өмнө 1993 онд ийм олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байжээ.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын Алс Дорнодод бар хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Алс Дорнодод 540 толгой бар байгаа нь дэлхийн барын тоо толгойн 12 хувь юм. Үүнээс 100 гаруй нь Хабаровскийн хязгаарт байгаа юм.
100 жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхий дээрх барын тоо 100 мянгаас 4000 болтол цөөрсөн. Тиймээс бар нутагшиж байгаа улс орнууд барын тоо толгойг хамгаалах, агнахыг хоригдох, амьдрах нутаг орныг нь хамгаалах шаардлагатай болж байгаа юм. Ялангуяа ОХУ-ын Алс Дорнодын барын тоо сүүлийн 25 жилийн турш тасралтгүй өсч байгааг хурлын үеэр онцоллоо.
Эх сурвалж: РИА НОВОСТИ