ХОНЬ
Ажил хэрэг бүтэмжтэй байна. Таны асуудлыг шийдэх чадвар өндөр байх бололтой. Хосууд харилцаанд үл итгэлцэл зөрчил үүсгэнэ. Нэгнээ сонсож, өөрийгөө зөв ойлгуулахын тулд сайн ярилцах хэрэгтэй. Мөнгө зарлагадах тохиолдол олон гарна. Зарлагаа хянахгүй бол асуудалд орж мэднэ.
ҮХЭР
Ажилдаа төвлөрч, бүтээмжээ нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Гэр бүлээс гадуур харилцаа явдал томоохон асуудал үүсгэх нь. Ганцаараа байж, амрахыг хүсэх бололтой. Ууланд авирах, бясалгах зэрэг ганцаараа байж, бодлоо цэгцлэх аргыг хэрэглэж болно. Санхүүгийн нөхцөл байдал тааруу хэвээр байна. Санхүүгийн байдал сайнгүй байна.
ХАМТАТГАХ
Бүх төрлийн харилцаа холбоонд давуу тал байна. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлого нэмэгдэх болно. Гэр бүлийн маргаанд харилцан буулт хийснээр ойлголцож чадна. Юу бодож хүсэж явдгаа хайртдаа хуваалцах хэрэгтэй. Том худалдан авалт хийхээр төлөвлөсөн бол санхүүгийн боломжоо сайтар тооцох хэрэгтэй.
МЭЛХИЙ
Өөдрөг сайхан долоо хоног байх болно. Ялимгүй жижиг зүйлсээс баяр баясгалан, амар амгалан мэдрэгдэж, амьдралаас таашаал авах болно. Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайжирна. Гэнэтийн эх үүсвэрээс мөнгө орж ирэх бололтой. Амралтын өдрүүдийг гэр бүлдээ зориулаарай.
АРСЛАН
Эдгээр өдрүүдэд таны сэтгэл санаа тавгүй байх бололтой. Жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон бизнест оролцсоноор байр сууриа бэхжүүлэх боломжийг атгана. Шинэ сургалтад хамрагдсанаар таны үзэл бодол тэлэгдэхээс гадна ур чадвар тань нэмэгдэх болно.
ОХИН
Амьдралдаа өөрчлөлт хийх цаг иржээ. Бүх зүйлийг эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэлгүйтвэл эрч хүчтэйгээр дахин шинээр эхлээрэй. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, сурч боловсроход таатай. Эрүүл хооллолтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Санхүүгийн байдал сайнгүй байх боловч танд мөнгө тийм ч их хэрэг болохгүй.
ЖИНЛҮҮР
Хүссэн бүхнээ авах долоо хоног. Таны ихэнх хүсэл биелж, ажилдаа амжилттай байх болно. Ажил хэрэг бүтэмжтэй байж, орлого ч нэмэгдэнэ. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг мэдэрч аз жаргалтай байна. Ганц бие хүмүүс романтик болзоонд уригдаж, сэтгэл догдлолтой байх болно.
ХИЛЭНЦЭТ
Таны бусдыг татах хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Ганц бие хүмүүс хосоо олох боломж илүү байна. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх бөгөөд орлого тогтвортой байна. Гэсэн ч мөнгөтэй холбоотой бага зэргийн асуудал үүснэ. Тиймээс аль болох тооцоотой байхыг хичээгээрэй.
НУМ
Сайхан мэдээ дуулна. Ажил ихтэй байхын хэрээр стресс бухимдал их байна. Үүнээс үүдээд эрүүл мэндэд асуудал үүсэх бололтой. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайн мэдээ дуулна. Гэр бүлдээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй байхыг зөвлөж байна. Ялангуяа хайртдаа үнэнч байж, амлалтаа биелүүлээрэй. Орлого нэмэгдэх боловч үрэлгэн зан гаргах хэрэггүй.
МАТАР
Идэвхтэй долоо хоног. Ажилдаа идэвх санаачилгатай байж чадвал амжилт ойрхон байна. Албан тушаал ахих магадлалтай. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаараарай. Санхүүгийн байдал сайнгүй байна. Төлөвлөгөөгүй зардал гаргах хэрэггүй.
ХУМХ
Амьдралын хэмнэлд өөрчлөлт орж эхэлнэ. Энэ нь танд тухгүй мэдрэмж төрүүлж, бухимдуулах бололтой. Танд хайр дурлал, мөнгийг өөртөө татах боломж олгох хэд хэдэн завшаан ирэх болно. Зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Онцгой ажлын боломж гэнэт гарч ирнэ. Олон нийтийн арга хэмжээ хэн нэгэн онцгой хүнтэй учрах боломж олгоно.
ЗАГАС
Ямар ч ажил хэрэгт алтан дунджийг баримтлахыг хичээгээрэй. Таны хичээл зүтгэл зохих ёсоор үнэлэгдэхгүй байж мэднэ. Таны өдөр тутмын амьдрал, харилцаа холбоо өөрчлөгдөх бөгөөд та үүнд сэтгэл хангалуун байх болно. Санхүүгийн байдал сайжирч, өр зээлээ барагдуулж чадна. Хайр дурлалын харилцаанд одтой байх тул ганц бие хүмүүст боломж байна.