Нийтийн тээврийн таван чиглэлд өнөөдрөөс өөрчлөлт орлоо | News.MN

Нийтийн тээврийн таван чиглэлд өнөөдрөөс өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2018.07.01-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн таван чиглэлд өнөөдрөөс өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн таван чиглэлд өнөөдрөөс өөрчлөлт орлоо

2018 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн нийтийн тээврийн таван чиглэлд өөрчлөлт орлоо. “Иргэдийн оролцоотой – тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах жил”-ийн хүрээнд зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, тооцооллыг хийж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулж байна.
  2. Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгаж байна.
  3. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолоор Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн замналыгдайруулж явуулах өөрчлөлтийг хийж байна.
  4. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооболон Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлт, замын хөдөлгөөний ачаалалд хийсэн судалгааг үндэслэн ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”чиглэлийн үйлчилгээг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлэх төлөвлөлтийг хийв.
  5. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон тус тус өөрчлөлт орууллаа.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-01 202.21.116.11

100 айл, 11-р хорооллоос 120 мянгат, Зайсан руу явдаг ганц чиглэл -/8 р чиглэл/-ийн маршрут өөрчлөгдөхөөр яах болж байнаа Зохицуулалт хийж чигэл шинээр нэмэх эрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2018-07-01 43.228.129.229

100 айл, 11-р хороолол, багшийн дээдийн хажуугийн буудлаас 120 чиглэлрүү нэг ч автобус байхгүй байна. Зохицуулах хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2018-07-01 122.201.22.193

Ардынхаа үгийг авдаг болж байгаа аятай тайлбартай юм уу даа…

Avatar

зочин 2018-07-01

Дүнжингарав-III-IV хорооллын 51 гэсэн дугаартай автобус 1 цаг гаруй хүлээлгэж байж ирдэг.
Их ховор автобус байх юм. Тоог нь нэмж болдоггүй юм болов уу? Өвөлдөө 51-ийг хүлээж осгох шахдаг

Avatar

Норов 2018-07-01 27.123.214.102

Автобусны чиглэлийг хэт урт замаар явуулхаар зохион байгуулдагыг эргэж харах цаг болжээ. Энэ нь хотын төв хэсгийн ачаалалыг нэмэгдүүлдэг , хэт урт замд явж байгаагаас автобусны эргэлтйг удаашлуулдаг муу талтай юм. Автобусаар зорчигчид 30 минутын дотор автобус хооронд сэлгэн суух боломжтой байгаа нөхцөлд Хотын захын хороололоос хотын төв хүртлэх богино эргэлтээр явдаг болговол захын хороололоос төв хүртлэх хэсгийн автобусны тоог нэмэгдүүлэн эргэлтйг хурдасгах , төв замын ачаалалыг багасган автобусны хэрэмлэсэн түгжирэл багасган автобусны явалтыг түргэсгэх зэрэг олон талын ач холбогдолтой байна. Захын хороолол – хотын төвийн автобусны сэлгэн суух буудлыг нэг цэг дээр шилжин суух боломжийг бүрдүүлхээр зохион байгуулах хэрэгтэйг анхаарах. Гадаадын улс оронд Метроны буудлууд болон автобусны буудал хооронд сэлгэн суух асуудлыг оновчтой зохион байгуулсан байдаг шүүдээ. Улаанбаатарын төв- энхтайваны өргөн чөлөөгөөр бараг бүх чиглэлийн автобус дайран өнгөрдөг байдлыг өөрчилж баруунаас зүүн чиглэл, урдаас хойт чиглэлд явдаг автобус дор хаяж 3-4 гудамжаар явдаг байхаар зохион байгуулах хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж