Хятадын дунд сургуульд камер суурилуулж буйг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.01-нд нийтлэгдсэн

Хятадын дунд сургуульд камер суурилуулж буйг шүүмжлэв

Хятадын дунд сургуульд камер суурилуулж буйг шүүмжлэв

Дэлхийн олон улс оронд нүүр царай таних камеруудыг онгоцны нисэх буудал, гудамж талбай зэрэг газруудад суурилуулдаг. Харин Хятад улс эрчимтэйгээр хүрээлэн буй орчин, байгууламж, тэр ч бүү хэл сургуулиудад суурилуулж байна. Муслим уйгар гаралтай иргэд суурьших Хятад улсын баруун нутаг дэвсгэрт орших Шинжиан хотод дахин бослого гаргахаас сэрэмжилж нийтийн бүх газарт хяналтын камер суурилуулжээ.

Хятад улсын Хангзао хотын зуун дамжсан түүхтэй ахлах сургуульд нүүр царай таних хяналтын камер суурилуулснаар бүх зүйл хялбар болсон. Өнгөрсөн гуравдугаар сард, камеруудыг хичээллэх анги танхимд суурилуулснаар сурагчдын ирцийг бүртгэж сүүлийн үеийн дэвшилтэт хиймэл оюун ухааны програм дээр суурилсан камерууд сурагчдын үйлдэл, сэтгэл хөдлөл зэргийг хянадаг болжээ. Зарим хянах камертай анги сурах сурагчдын гаргаж буй нүүр хувирал, сэтгэл хөдлөлийг тооцоолон “оноо” гаргаж хэрэв хангалттай хэмжээнд хүрээгүй бол хичээл орж буй багш нарт мэдээлж даруй арга хэмжээ авахыг зөвлөдөг ажээ. Хичээлдээ идэвхгүй, төвлөрч чадахгүй сурагчидтай багш нар нь асуудлыг шийдэхээр ярилцдаг байна.

Хятад улс нь 2030 онд гэхэд хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх зорилт тавьж байгаа бөгөөд шинэ гарааны бизнес эрхлэгчид болон хяналтын төхөөрөмжүүдэд идэвхтэйгээр хөрөнгө оруулалт хийж байна. Хятадын эрх баригчид Бээжин хотын метронд уг хяналтын төхөөрөмжүүдийг суулгах талаар саяхан мэдээлжээ. Ингэж суулгаснаар хүлээлт, түгжрэл үүсэхгүй мөн албан ажилтнууд болзошгүй аюулаас иргэдийг хамгаалах боломжтой болох юмсанжээ. “Ингэснээр хүмүүс томоотой байх байхаа” гэж 19 настай Шиа Чузи хэлсэн бол “Би өөрийн хувийн мэдээлэлдээ санаа зовохгүй байна” хэмээн 24 настай интернет холболтын ажил эрхэлдэг Чен Хон нэртэй Бээжин хотын иргэн өгүүлжээ.

Хүний эрхийн байгууллагууд болон хувийн мэдээллийг чухалчилдаг сангууд Хятад улсын энэ хатуу чанга дэглэмтэй хяналтад шүүмжлэлтэй хандаж байна. “Хэн нэгний үйлдлийг царай болон гаргаж буй сэтгэл хөдлөл дээр суурилж дүгнэнэ гэдэг маш аюултай” хэмээн Georgetown хуулийн их сургуулийн хувийн мэдээлэл болон технологийн төвийн мэргэжилтэн Клар Гарвие хэлсэн бол “Машинууд нүүр царайны хувирлыг сайн тодорхойлдог байлаа ч энэ бол сурах ур чадвартай огт холбоогүй. Хиймэл оюун ухаан багш нарын ажлыг хөнгөвчилж байгаа боловч сурагчдыг тодорхойлж, шийтгэх нь буруу” гэж Хангзао хотын Зежанг их сургуулийн профессор Хе Шанюун санал бодлоо тусгажээ.

Г. Батмандах

Эх сурвалж : LATimes

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж