Хоёр Солонгосын төрийн тэргүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард дотноор гар барин уулзаж, хэлэлцээ хийснээс хойш хойгийн харилцаа эрс зөөлөрсөн юм. Өнгөрсөн хугацаанд хоёр орны хооронд шууд утсан харилцааг сэргээсэн бол өнөөдөр (2018.VII.1) далайн харилцах холбоог сэргээжээ.
Хоёр Солонгосын хөлөг онгоцнууд 10 жилийн дараа анх удаа радио холбоогоор шууд холбогдон харилцсан байна. Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн өнөө өглөө 09.00 цагт Пхеньяны эргүүлийн усан онгоцтой олон улсын радиогоор холбогдож харилцсан аж.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА