Ким Жон Ун хоригоо цуцлахыг Хятадаас хүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хоригоо цуцлахыг Хятадаас хүсчээ

Ким Жон Ун хоригоо цуцлахыг Хятадаас хүсчээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн зургадугаар сард Бээжинд гэнэтийн айлчлал хийсэн билээ. Уулзалтын гол зорилго нь Хятадаас Пхеньяны эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг яаралтай цуцлуулах хүсэлт байжээ.  Хүсэлтийн хариуд Хятадын дарга Ши Жиньпин чадах бүхнээ хийнэ гэж амласан аж. Хятадаас Хойд Солонгосын экспортын гол бараа болох нүүрс, нэхмэл бүтээгдэхүүн болон далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан байгаа юм.

Японы Ёмиури сонинд мэдээлснээр Ким Жон Ун Сингапурын уулзалт амжилттай болсныг тэмдэглээд Хятадаас тавьсан эдийн засгийн хоригоо бусад улсаас түрүүлж цуцлахыг хүссэн гэнэ. Ким Жон Ун өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт АНУ-ын Доналд Трамптай уулзсан юм.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж