2018 оны зургадугаар сарын 24-ний өдөр болсон Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль зохион байгуулсан. Сонгуулийн 17 хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй билээ. Тиймээс санал хүрээгүй хэсэгт өнгөрсөн бямба гарагт буюу 2018 оны зургадугаар сарын 30-ны өдөр нэмэлт санал хураалт болж дууссан байна.
Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдсөн юм.
Э.ЖОНОН