Газрын тосны үнэ нэмэгдэж буйн эсрэг олборлолтоо нэмэхийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп шаардаж байна. Тэрбээр Саудын хаан Салмантай уулзахдаа газрын тосны олборлолтыг өдөрт хоёр сая баррель хүртэл нэмэгдүүлэх хүсэлтийг тавьжээ. Венесуэл болон Иран улсын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос экспортлогч орнууд олборлолтоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж тэрбээр тайлбарлажээ.
АНУ-аас Ираны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээх төлөвлөгөөнөөс шалтгаалан өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ нэмэгдсэн байна. Иран нь газрын тосны томоохон үйлдвэрлэгч орон юм. ОХУ-аас үнэ буулгахын тулд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлсэнтэй зэрэгцэн “Opec” газрын тос экспортлогч орнуудын байгууллага ч мөн олборлолтоо нэмэхийг зөвшөөрчээ. Тус байгууллагыг Саудын Араб тэргүүлдэг ба тус улс өдөрт 10 сая баррель газрын тос олборлож, экспортолдог байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС