Монголын түүхэн дэх хар өдөр

Хуучирсан мэдээ: 2018.07.01-нд нийтлэгдсэн

Монголын түүхэн дэх хар өдөр

Монголын түүхэн дэх хар өдөр

Одоогоос 10 жилийн өмнө иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагсч, таван хүний амь эрсдэж, Монгол Улсад гурав хоног онц байдал зарлаж байсан хар өдөр. 2008 оны зургаадугаар сарын 30-нд болсон УИХ-ын V сонгуулийн дараа өдрөөс эхэлсэн тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийг бий болгосон үндэсний үймээн болтлоо өргөжин тэлсэн аймшигт өдөр.  Энэхүү “ хар өдөр”-ийг монголчууд мартах учиргүй.

УИХ-ын тав дахь удаагийн сонгууль орон даяар явагдаж МАХН 41 суудал, АН 29, бусад нам, эвслүүд дөрвөн суудал авсан тухай сонгуулийн урьдчилсан дүн гарснаас бүх зүйл эхэлсэн.  АН, БНН, Иргэний эвслийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, ‘эрх баригчид луйвардлаа’ хэмээн мэдэгдэж байв. Маргааш нь буюу  долдугаар сарын 1-ны үдээс өмнө, Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд иргэдийн хамт цуглан, уриа лоозон барьж орилж цөс нь хөөрсөн хүмүүсийн цугларалт болсон гэж тодотгож болно. Улмаар тэд МАХН-ын төв байрны өмнө очиж эсэргүүцэл илэрхийлсээр байдал улам хурцдаж тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн юм.

УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдсэн дээрх жагсаалын үеэр дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан. Мөн үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан гэдэг. Үймээний үед МАХН-ын байр шатахад тус намын архив шатаж мөн Соёлын төв өргөөнд  хадгалагдаж байсан Уран зургийн галерей шатсан бөгөөд үүний уршгаар монголын дүрслэх урлагийн зарим сор бүтээлүүд алдагдаж, шатаж үрэгдсэн гашуун үнэн баримт байдаг. Жил бүрийн долдугаар сарын 1-ний амиа алдсан таван залуугийн ар гэр болох Монголын ард түмэн эргэн дурсч, зул өргөн, үзэл бодлоо илэрхийлдэг билээ. 

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж