Японы хурдны галт тэрэг бүрэн хамгаалалттай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.01-нд нийтлэгдсэн

Японы хурдны галт тэрэг бүрэн хамгаалалттай боллоо

Японы хурдны галт тэрэг бүрэн  хамгаалалттай боллоо

“Японы төв төмөр зам” компани бүх хурдны гал тэргээ нулимс асгаруулагч хий, хамгаалалтын хантааз болон бамбай зэрэг бие хамгаалах хэрэгслүүдээр хангахаар болжээ. Эдгээр хамгаалалтын хэрэгслүүд нь бүх шугамын хурдны гал тэргэнд тавигдахаас гадна анхны тусламж үзүүлэх иж бүрдэл тавигдах юм байна. Учир нь өнгөрсөн зургадугаар сарын 9-нд Токайдо хурдны шугамаар үйлчилдэг Нозоми 265-р галт тэргэнд 22 настай орон гэргүй Ичиро Кожима гэгч этгээд тус галт тэргэнд ёс бус авирлаж ойр сууж явсан зорчигчдод халдсан юм. Түүний гэмт үйлдэл нэг зорчигчийн аминд хүрч, хоёр эмэгтэй зорчигчийг хүндээр гэмтээж хохироосон байна. Гэмт этгээд“Би энэ нийгмийг үзэн ядаж байна. Нүдэнд харагдсан хэнийг ч болов ална” гэж тэрбээр баривчлагдахдаа хэлжээ.

Дахин ийм гэмт хэрэг гаргахгүйн тулд хурдны галт тэрэгний ажилтнуудад сэжигтэй үйлдэл гаргаж болох этгээдүүдийг таньж мэдэх арга техникүүд зааварлахаас гадна гэмтэж бэртсэн зорчигчдод хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар сургах ажээ.

Г. Батмандах

Эх сурвалж : Asahi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж