Монголын байт харвааны холбооноос байт харвааны ээлжит тэмцээнийг Төв цэнгэлдэхийн хажуу дахь байт харвааны талбайд зохион байгуулж байна. “Оргилуун” ХХК-ий нэрэмжит тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөнө. Тэмцээнд таван байгууллагын 50 гаруй тамирчид рекурв (70 м), компаунд (50 м) төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээний дүн өнөөдөр гарна.
Байт харвааны тамирчдыг ирэх сарын 2-5-ны хооронд улсын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Мөн энэ жилийн хамгийн том тэмцээн болох ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта хотод болох Азийн наадам байтын тамирчдыг хүлээж байгаа. Тус наадамд оролцох шигшээ багийн тамирчид Эрдэнэтэд нэгдсэн цугларалтад гарах юм байна.
Ч.БОЛОР