ДАШТ: Франц, Уругвай үлдэж, Аргентин, Португал нутаг буцна

Хуучирсан мэдээ: 2018.07.01-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Франц, Уругвай үлдэж, Аргентин, Португал нутаг буцна

ДАШТ: Франц, Уругвай үлдэж, Аргентин, Португал нутаг буцна

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолт өчигдрөөс эхэллээ. Өчигдрөөс эхлэн шөвгийн 16-н тоглолтууд эхэлсэн бөгөөд мэдээллийг хүргэж байна. 


ФРАНЦ – АРГЕНТИН 4:3

  • Гоол:  Антуан Гризман13′, Ди Мариа 41′, Меркадо 48′, Павард 57′, Килиан Мбаппэ 64, 68′, Сергио Агуиро 90+3′

32 багаас 16 цаг цааш өрсөлдөх эрхээ авсан. Хасагдах шатны эхний тоглолт өнгөрсөн шөнө Казан хотод Франц, Аргентиний тоглолтоор эхэлсэн. Тоглолт 4:3-аар Францын ялалтаар өндөрлөлөө. Францын шигшээ баг шөвгийн наймд өрсөлдөх эхний багаар тодорсон юм. 

Тоглолтын эхний гоолыг Антуан Гризман 13 дахь минутад торгуулийн цохилтоор оруулж, францчууд тэргүүлж эхэлсэн. Гэвч Аргентиний Ди Мариа 41 дэх минутад гоол хийж, 1:1-ээр тэнцсэнээр эхний үе өндөрлөсөн.

Хоёрдугаар үе эхлээд удалгүй 48 дахь минутад Аргентиний Меркадо гоол хийж, тоглолтыг 2:1-ээр аргентинчууд тэргүүлж эхлэв. Энэ байдал удаан үргэлжилсэн, Францын Павард 57, 19 настай Килиан Мбаппэ 64, 68 дахь минутад гоол хийснээр 4:2-оор хожлоо баталгаажуулсан. Францын залуу тоглогчдын ур чадвар аргентинчуудад боломжийг олгосонгүй. Тоглолтын 90 минут өндөрлөж, шүүгчийн мэдлийн гурван минут эхлэх үед Аргентиний Сергио Агуиро гоол оруулсан ч 4:3-аар францчуудын ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын дараа Аргентиний дасгалжуулагч Хорхе Сампаоли ажлаа өгөх нь гарцаагүй байх. ДАШТ эхлэхээс өмнө багагүй шүүмжлэлтэй байсан дасгалжуулагчийг энэ удаа Месси тэргүүтэй залуустай хангалттай ажиллаж чадсангүй гэдэг. 

1998 оны дэлхийн аварга, 2006 оны дэд аварга Францын шигшээ баг шөвгийн наймд өрсөлдөх эхний багаар тодорлоо.

1978, 1986 оны дэлхийн аварга Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-ий финалд Германд дийлдэн мөнгөн медаль хүртсэн юм. Дэлхийн шилдэг тоглогч  


УРУГВАЙ – ПОРТУГАЛ – 2:1

Өнгөрсөн шөнө Сочи хотод болсон тоглолт 1930, 1950 оны дэлхийн аварга Уругвай шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. 

Тоглолт эхлээд зургаан минут өнгөрч байхад Уругвайн  Луис Суаресийн дамжуулалтаар Кавани эхний гоолыг оруулж, 1:0-оор тэргүүлж эхлэв. Хаалгандаа эрт гоол алдсан португалчууд эхний үед тоог тэнцүүлэх гэж хичээсэн боловч боломж гарсангүй. Тоглолтын хоёр дахь үеийн 55 дахь минутад Португалын Пэпэ эхний гоолыг хийж, 1:1-ээр тэнцэж эхэлсэн. Үүнээс ердөө долоон минутын дараа Кавани гоол оруулснаар Уругвайн шигшээ баг дахин 2:1-ээр тэргүүлж эхлэв. Үлдсэн цагт хоёр багийн аль аль гоол оруулж чадалгүй тэмцээнийг өндөрлүүллээ. 

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду тэргүүтэй Португалын шигшээ баг энэ жилийн дэлхийн аваргыг Аргентиний араас дуусгалаа. 

Уругвайн шигшээ баг 1930, 1950 оны дэлхийн аваргад түрүүлж байснаас гадна дөрвөн удаа хагас шигшээд шалгарч байсан юм. 

Португалын шигшээ баг ДАШТ-д 1966 онд гуравдугаар байранд орж байсан бол 2006 онд Германд болсон ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлж байв. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж