Франц Аргентинийг хожиж, шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.01-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Франц Аргентинийг хожиж, шөвгийн наймд үлдлээ

Франц Аргентинийг хожиж, шөвгийн наймд үлдлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолт өнөөдрөөс эхэллээ.

32 багаас 16 цаг цааш өрсөлдөх эрхээ авсан. Хасагдах шатны эхний тоглолт Казан хотод Франц, Аргентиний тоглолтоор эхэлсэн.

ФРАНЦ – АРГЕНТИН 4:3

  • Гоол:  Антуан Гризман13′, Ди Мариа 41′, Меркадо 48′, Павард 57′, Килиан Мбаппэ 64, 68′, Сергио Агуиро 90+3′

Тоглолт 4:3-аар Францын ялалтаар өндөрлөлөө. 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг шөвгийн наймд өрсөлдөх эхний багаар тодорлоо.

Тоглолтын эхний гоолыг Антуан Гризман 13 дахь минутад торгуулийн цохилтоор оруулж, францчууд тэргүүлж эхэлсэн. Гэвч Аргентиний Ди Мариа 41 дэх минутад гоол хийж, 1:1-ээр тэнцсэнээр эхний үе өндөрлөсөн.

Хоёрдугаар үе эхлээд удалгүй 48 дахь минутад Аргентиний Меркадо гоол хийж, тоглолтыг 2:1-ээр аргентинчууд тэргүүлж эхлэв. Энэ байдал удаан үргэлжилсэн, Францын Павард 57, 19 настай Килиан Мбаппэ 64, 68 дахь минутад гоол хийснээр 4:2-оор хожлоо баталгаажуулсан.

Францын залуу тоглогчдын ур чадвар аргентинчуудад боломжийг олгосонгүй. Тоглолтын 90 минут өндөрлөж, шүүгчийн мэдлийн гурван минут эхлэх үед Аргентиний Сергио Агуиро гоол оруулсан ч 4:3-аар францчуудын ялалтаар өндөрлөлөө.

1998 оны дэлхийн аварга, 2006 оны дэд аварга Францын шигшээ баг шөвгийн наймд өрсөлдөх эхний багаар тодорлоо.

Дэлхийн хоёр удаагийн аварга, 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентиний шигшээ баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Өнөө шөнө Португал, Уругвайн шигшээ багийн тоглолт Сочид хотод биднийг хүлээж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж