Хойд Солонгос Трампыг мэхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2018.06.30-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Трампыг мэхлэв үү?

Хойд Солонгос Трампыг мэхлэв үү?

-Эх сурвалж Ким Жон Ун Трампыг мэхэлж байгаа гэх нотолгоо бий  хэмээн Guardian-д мэдэгджээ-

Сүүлийн хэдэн сар дэлхий нийтийн анхаарал Хойд Солонгос руу чиглэх болсон.  Хойдууд цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс гарч байгаа таатай мэдээг  түгээхийн сацуу, энх тайвны төлөөх түүхэн уулзалт нь зууны дуулиан болж байна. Нэгэн цагт дайснууд байсан хоёр улс, АНУ, БНАСАУ энхийн гэрээ байгуулж, нэг нь цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоож,  нөгөө нь эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон билээ.

Гэвч, энэ түүхэн уулзалтын шуугиан намжаагүй байхад  цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох нэрийдлээр Хойд Солонгос уран баяжуулах үйлдвэрлэлээ  улам нэмэгдүүлж байгаа талаар АНУ-ын тагнуулын албаны хүмүүс сэжиглэх болсон байна. Тэд БНАСАУ-ын Йонбьон хотын Цөмийн судалгааны нууц төвийн хамгийн сүүлийн үеийн үйл  ажиллагааг хиймэл дагуулын тусламжтайгаар авсан зургуудыг удахгүй олон нийтэд дэлгэнэ гэжээ. Энэ нь хоёр орны харилцаанд сэв суулгах асуудал болж мэдэх юм. Дээд хэмжээний уулзалтын дараа талуудын байгуулсан хэлэлцээрийн дагуу Хойд Солонгос улс хэд хэдэн цөмийн туршилтын талбайгаа устгаснаа зарласан. Мөн Солонгосын дайны үеэр Хойд Солонгосын газар нутагт амь үрэгдсэн 200 хүний шарилыг Америкт эргүүлэн өгсөн.

Үүний хажуугаар Трампын засаг захиргаа ирэх наймдугаар сараас эхлэх Өмнөд Солонгосын цэргийн хүчинтэй хамтарсан бэлтгэл хийх гэрээгээ цуцалсан юм. Энэ мэт хоёр орны харилцаа цаашид улам сайжирч, гэрээний дагуу хийгдэх олон ажил бий. 

 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео долдугаар сарын эхээр Трамп, Кимийн хийсэн гэрээний дагуу  Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзахаар Пеньянд айлчлах төлөвтэй байгаа юм. Энэ уулзалтаар цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсооход тодорхой алхам хийн, үүрэг амлалт авна гэж Майк найдаж байна гэж мэдэгдсэн.

2018 он гарснаас хойш Хойд Солонгос улс шинэ пуужин огт туршаагүй. Гэхдээ АНУ-ын тагнуулын албанаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Хойдууд ураны хүчин чадлаа нэмэгдүүлсэн хэвээр байгаа гэдгийг албаны хүн онцолжээ.

Тэрбээр  ‘Тэд уран баяжуулах үйлдвэрлэлээ зогсоосон эсвэл нөөцөө багасгасан гэх баримт нотолгоо байхгүй байна. Тэдний тухай бидний мэдэхгүй маш их нууцууд бий’ гэжээ. Хойд Солонгосчууд Йоньбьон дахь нууц газраас гадна бас нэг нууц газарт уран баяжуулах үйлдвэр байгуулсан гэж таамаглаж байгаа юм.  

Хойд Солонгос 2006 онд цөмийн туршилтаа анх удаа хийсэн. Гэхдээ 1956 онд ЗХУ-тай хамтран цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тунхагт гарын үсэг зуржээ. Тухайн үед хүмүүсээ ЗХУ-д суралцуулж, цөмийн энергийн чиглэлээр нарийн мэдлэгтэй мэргэжилтнүүдтэй болсон байна.1992 оноос хойш цөмийн хөтөлбөрөө эрчимтэй явуулж эхэлсэн. Тиймээс ийм ч амархан цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах учиргүй гэж тагнуулынхан сэжиглэж байна.

Трамп-Кимийн түүхэн уулзалтын дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгосын төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзсан юм. Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын консулын Азийг хариуцсан захирал асан Виктор Ча ‘Тохиролцоо удааширч байна. Ямааны мах халуун дээрээ гэгчээр наймдугаар сараас өмнө Хойд Солонгосын талтай тодорхой шийдэлд хүрсэн алхмуудыг хийх хэрэгтэй’ гэжээ.

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж