Оросын бүжигчин Андрей Драгунов төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хэдий ч тэр өөрийн хүч хөдөлмөрөөр бүжиглэж сурсан гэнэ. Удахгүй тэр хип хоп бүжгийн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа багийнхантайгаа оролцох гэж байгаа юм. Хүсэл зорилго л байвал юуг ч бүтээж чаддаг гэдгийг харуулж буй тод жишээ юм. Тэрбээр анх интернэтээр бүжгийн бичлэгүүд үздэг байсан ба түүнийгээ дуурайдаг байжээ.
Анхандаа түүнд бүжгийг зөвхөн хобби төдий эсвэл сонсож чаддаг хүмүүс л хийдэг зүйл гэж боддог байжээ. Бүжигт үнэхээр дуртай болж байсан учраас хаялгүй өдийг хүрчээ. 11 жилийн өмнө Андрей анхныхаа бүжгийн тулаанд орж байв. Удахгүй болох бүжгийн дэлхийн аваргад олон хүн өрсөлдөхөөс цорын ганц сонсголын бэрхшээлтэй оролцогч нь Андрей гэнэ. Гэхдээ хөгжим сонсохгүйгээр хэрхэн бүжиглэдэг тухайгаа тэрбээр шаланд мэдрэгдсэн чичиргээг мэдэрч хэмнэлээ олдог гэжээ.
Мөн тэрбээр бүжгийн сургалт явуулдаг ба шинэ төсөл дээр ажиллаж байгаа аж.