- Цэнгэлдэх хүрээлэн: Сочи хотын “Фишт” цэнгэлдэх
- Эхлэх цаг: 2018 оны 07 сарын 01ны 02.00 цаг
Роналдогийн эсрэг Э.Кавани болон Л.Суарез нар тулна. К.Роналдо багаа бараг л ганцаараа чирсээр хасагдах шатанд авчраад байна. Харин Уругвайн шигшээ баг ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлсэн. Уругвайн хувьд одоо л жинхэнэ чанар чансаагаа шалгуулах сорилтын өмнө ирээд байгаа бол Португалын шигшээ баг аль хэдий нь хүчтэй өрсөлдөгчтэйгээ тоглоод үзчихсэн. Иймд Португалын шигшээ багийн цочоо гарсан болов уу? Хоёр баг Оросод 3 дахь удаагаа тоглох гэж байна. Өмнө нь 2 удаа тоглоход Португал 1 хожсон бол 1 удаа эвийн гэрээ байгуулж байсан.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Уругвай: Ф.Муслера, М.Касерес, Х.Хименез, Д.Годин, Д.Лаксальт, Н.Нандез, М.Вецино, Л.Торрейра, Р.Бентанкур, Л.Суарез, Э.Кавани
- Португал: Р.Патрисиу, Седрик, Пепе, Ж.Фонте, Р.Гуррейро, Виллиам, Адриен Силва, Р.Куарежма, Ж.Марио, Г.Гуэдес, К.Роналдо
Уругвайн шигшээ баг хаалгандаа гоол алдаагүй цувралаа үргэлжлүүлж чадах уу? Уругвайн шигшээд боломж бий. Учир нь Европын ТОП лигийн хамгаалагчид Уругвайн хамгаалалтыг хариуцаж байгаа. К.Роналдог зогсоох гол ажлыг жигүүрийн хамгаалагч М.Касерест ногдож байгаа. Энэ тоглолтонд Португалын шигшээ багаас төвийн тоглогч В.Карвальо тоглолтонд орохгүй байж магадгүй байна. Уругвайн шигшээ багт төвийн хамгаалагч Х.Хименез тоглолтонд оролцох боломжтой болсон тул багаараа бэлэн байна. Энэ тоглолтын ялагч нь байрлал бүртээ жигд Уругвайн шигшээ ялалт байгуулах магадлал өндөр юм.