- Цэнгэлдэх хүрээлэн: Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх
- Эхлэх цаг: 2018 оны 06 сарын 30ны 22.00 цаг
Аргентины шигшээ баг хэсгээсээ 2-р гарч Францтай шөвгийн 16-д таараад байна. Хоёр багийн статистик мэдээг харвал 11 удаа тоглож байсан бөгөөд 6 удаа Аргентины шигшээ баг хожиж 2 удаа Францын шигшээ баг хожсон бол 3 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Эдгээр 11 удаагийн тоглолтын 2 нь дэлхийн аваргын тоглолт байсан ба хоюёуланд нь Аргентины шигшээ баг хожсон байна.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Франц: У.Льорис, Б.Павард, Р.Варане, С.Умтити, Л.Эрнандес, П.Погба, Н.Канте, К.Мбаппе, А.Гризманн, У.Дембеле, О.Жиру
- Аргентин: Ф.Армани, Г.Меркадо, Н.Отаменди, М.Рохо, Н.Тальяфико, Х.Машерано, Э.Банега, Э.Перез, ди Мариа, Л.Месси, Г.Игуаин
Аргентины дасгалжуулагч Х.Сампаолигийн нөхцөл байдал асуудалтай болоод байсан ч Нигерийг хожсон тоглолтын дараа Л.Месси дасгалжуулагчтайгаа тэврэлдэн баяраа хуваалцсан нь асуудал зөөлөрсний илрэл болов уу?.Харин Францын шигшээ багийн дасгалжуулагч одоо болтол байрлалаа тодорхой болгоогүй л байна. Гэхдээ Францын шигшээ багт байрлал бүртээ шилдэг тоглогчидтой байгаа нь давуу тал болж байгаа. Өнөөдрийн тоглолтонд Аргентины шигшээ баг Ф.Арманиг гарааны хаалгачаар тоглуулах бол Францын шигшээ багаас хамгаалагч Б.Менди бага зэрэг бэртэлтэй байгаа тул өнөөдрийн тоглолтонд оролцохгүй.
Хоёр багийн статистикаас харвал Аргентины шигшээ баг илүү байгаа ч өнөөдрийн Францын шигшээ баг хүчирхэг байгаа. Нөгөө талд Португалын шигшээ баг Уругвайг хожиж Аргентин Францыг буулган авч Роналдо-Мессигийн дуэлыг харахыг олон хүн хүсэж байгаа ч өнөөдрийн тоглолт Францын талд шийдэгдэх магадлал илүү өндөр байна. Ямартаа ч гоол ихтэй тоглолт болох төлөв бий.