Цагаачдын хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт байлгана

Хуучирсан мэдээ: 2018.06.30-нд нийтлэгдсэн

Цагаачдын хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт байлгана

Цагаачдын хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт байлгана

АНУ-руу хууль бусаар нэвтрэх гэсэн цагаач иргэдийн хүүхдүүдийг эцэг, эхээс нь салгасан явдлыг дэлхий нийтээрээ хүний эрхийг зөрчсөн явдал гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл өнөөдөр АНУ-ын засаг захиргаа Трампын шийдвэрийг үндэслэн эдгээр хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт хорих шийдвэр гаргажээ. Хууль бусаар Америкийн хил нэвтрэх гэсэн эдгээр Мексик иргэдийн асуудал шийдэгдэх хүртэл хэдэн сар бүр цаашлаад жилийн хугацаа шаардагдах тул хүүхдүүдийг нь хамт байлгахаас өөр арга байхгүй гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ.

Өнгөрсөн тавдугаар сард Трампын засаг захиргаа цагаачдыг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чангатган хууль бусаар нэвтэрсэн иргэдийн эрүүгийн хуулиар цагдан хорих арга хэмжээг авна гэж мэдэгдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Түүнээс хойш 2000 хүүхэд эцэг, эхээсээ тусгаарлагдсан байдалтай хоргодох байранд байгаа юм. Ямартай ч АНУ-ын засаг захиргаа хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулж хамт байлгахаар болжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж