Мексикт 48 улстөрч алагджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.30-нд нийтлэгдсэн

Мексикт 48 улстөрч алагджээ

Мексикт 48 улстөрч алагджээ

Мексикийн парламентын сонгуулийн компанит ажил 2017 оны есдүгээр сараас эхэлсэн юм. Жилийн дотор Мексикийн 22 мужийн  хэмжээнд 132 иргэний аминд халдсан хэрэг бүртгэгджээ. Тэдний 48 улстөрч бөгөөд тухайн бүс нутгийнхаа нэр дэвшигч бол үлдсэн нь аль нэг намын ажилчид, ухуулагчид аж.  Энэхүү судалгааг эрсдэлийн менежментийн Etellekt компани гаргажээ.

‘Жилийн хугацаанд сонгуульд нэр дэвшигч эсвэл аль нэг намын ажилчдын биед халдсан амь насанд нь халдсан хэргүүд эрс нэмэгдсэн. Энэ бол хүний ёсноос гажууд зүйл. Үндэсний аюулгүй байдал ноцтой зөрчигдөж буйн тод жишээ юм’ гэж компанийн удирдлага мэдэгджээ. 

Мексикийн парламентын сонгуулийн санал хураалт маргааш буюу долдугаар сарын 1-нд болох бөгөөд тэрнээс өмнө дахин олон нэр дэвшигч алагдана гэсэн айдас нийгэмд бий болоод байна.

Сонгогчид шинэ ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай үе ирээд байгаа юм. Мөн парламентын гишүүд, орон нутгийн засаг дарга нарыг сонгох сонгууль давхар явагдах аж.

Аллагыг тус улсын хар тамхины бүлэглэлүүд үйлдэж байгаа гэсэн таамагтай байгаа юм. Учир нь хар тамхины эсрэг сүүлийн үед улстөрчид эсэргүүцлээ илэрхийлж гол мөрийн хөтөлбөрт энэ тухай тусгагдсан байгаатай холбоотой гэжээ.

Тус улсын ерөнхийлөгч Энрик Пена Нието хар тамхитай холбоотой гэм хэргийг таслан зогсооход ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаад ард иргэд шүүмжилж байгаа юм. Зургадугаар сарын эхээр нэг конгрессийн гишүүнийг сонгуулийн компанит ажлын үеэрээ зургаа татуулаад эргээд харахад нь толгой руу нь буудсан хэрэг гарсан. Фернандо Пурон гэгч Мексикийн гол намын гишүүн байжээ. 

Дан ганц улстөрчид гэлтгүй улсын хэмжээнд 2017 оны байдлаар 25,000 хүн ямар нэгэн байдлаар амиа алдсан тоо засгийн газарт бүртгэгдсэн байна. Харин 2018 оны тавдугаар сарын байдлаар 20,506 хүн алагдсан гэж бүртгэгджээ.   

 

эх сурвалж: cnn, bbc 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж