Анхаар өнөөдрөөс дараах долоон замыг хаана

Хуучирсан мэдээ: 2018.06.30-нд нийтлэгдсэн

Анхаар өнөөдрөөс дараах долоон замыг хаана

Анхаар өнөөдрөөс дараах долоон замыг хаана

Дулааны шугамыг шинэчлэх, авто зам шинээр барих зэрэг ажлыг хийхтэй холбогдуулж, нийслэлд хэсэгчлэн авто замыг хааж буй.

Авто замын газраас гаргасан мэдээгээр өнөөдрөөс дараах долоон чиглэлд замуудыг хаах нь ээ.

  • БЗД, 5-р хороо,Улаанхуарангийн авто замыг “Хасу Мегаватт” ХХК дулааны шугам татах зорилгоор 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 01-ний 07:00 цагийн хооронд хааж, ажил гүйцэтгэнэ.
  • БЗД, Жуковын музей орчмын авто замыг “Эй Жи Зэт” ХХК дулааны шугам татах ажлаар 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 01-ний 07:00 цагийн хооронд хаана.
  • СБД, 8-р хороо, Спортын ордны зүүн талын орон сууцны дундах авто замыг “Ганбиж” ХХК 2018 оны 06 сарын 29-нөөс 2018 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл хааж, дулааны шугам засварлана.
  • ХУД, 5-р хороо, 8-р хорооны авто замуудыг “Гегатера” ХХК цахилгааны шугам татах зорилгоор 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хааж, ажил гүйцэтгэнэ. /Яармаг/
  • БЗД, Батлан хамгаалах яамны баруун талын туслах замыг “Мон Энержи корпораци” ХХК хааж, 2018 оны 06 сарын 30-наас 2018 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл дулааны шугам татна.
  • ХУД, ТЭЦ-3-ын туслах замыг “Ганбиж” ХХК 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 01-ний 07:00 цаг хүртэл хаахаар болсон. Холбооны шугам татна.
  • БЗД, 18 хороо, орон сууцны хороолол дундах авто замыг “Альянстех” ХХК дулааны шугам татах зорилгоор 2018 оны 06 сарын 29-нөөс 2018 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл хааж, ажил гүйцэтгэнэ.
  • БГД, 19-р хороо, 47-р сургуулийн арын замыг “Бүтээгч” ХХК 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 01-ний 07:00 цаг хүртэл хааж, цахилгааны шугам татна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж