Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар ирэх долдугаар сарын 5-наас эмч, сувилагчид ажил хаялт зарлана гэдгийг мэдэгдээд байна. Ажил хаялтыг орон даяар зохион байгуулах аж. Ингэхдээ яаралтай, амь тэмцсэн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ, бусад үйлчилгээг үзүүлэхгүй” гэдгээ сануулаад байна.
Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн хавраас эхлэн цалингаа нэмүүлэх, сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн шаардлагыг салбарын сайддаа хүргэж, мөн Засгийн газарт хандсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэртэй алхам хийгдээгүй байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан бүх нийтээр ажил хаяхаар шийджээ.
Г.ХОРОЛ