Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийжээ. Тодруулбал, улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалсан байна.
Энэ жилийн хаврын тариалалтад тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэдийн 365.2 мянган га үр тарианы талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 74.3 хувь буюу 271.4 мянган га талбайн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна.
2018 онд 396.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 115 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийжээ.