Багануур дүүрэг дугуйн замтай болжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Багануур дүүрэг дугуйн замтай болжээ

Багануур дүүрэг дугуйн замтай болжээ

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс 4.5 км урттай дугуйн замыг Багануур дүүрэгт барьж, өчигдөр нээлт хийжээ.

Дугуйн зам нь хоёр гүүрэн болон дугуйн суурь зам, амрах орчин, тоглоомын талбайтай бөгөөд замын хоёр хажуу талаар 350 гаруй улиас, 2500 гаруй хайлаас тарьж тохижуулсан байна. 

Энэ онд тохиож буй “Багануур ХК”-ийн 40 жилийн ойн хүрээнд тус компанийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажлын нэг болжээ. 

Дугуйн замын нээлтийн арга хэмжээнд ИТХ-ын дарга С.Даваасүрэн, ИТХ-ын тэргүүлэгч Б.Батболд, ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбат, Б.Тайванболд, О.Мөнхсайхан болон тус компанийн ажилтан албан хаагчид, дугуй сонирхогч залуусын төлөөлөл оролцов.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж