Сургуулийн орчинд 14 мянган хүүхэд бэртжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Сургуулийн орчинд 14 мянган хүүхэд бэртжээ

Сургуулийн орчинд 14 мянган хүүхэд бэртжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2016, 2017 онд осолд өртсөн хүүхдүүдийн талаарх мэдээллийг гаргажээ. Улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаанаар тусламж авч буй 6-18 насны 10 хүүхэд тутмын дөрөв нь гудамж замд, гурав нь гэртээ гэмтдэг аж. Мөн сургууль дээрээ болон биеийн тамирын талбайд хүүхдүүдийн 30 гаруй хувь нь гэмтэж байна.

2016 онд 6-18 насны 19гаруй мянган хүүхэд сургуулийн орчимд гэмтжээ. Харин 2017 онд 14 гаруй мянган хүүхэд сургуулийн орчимд гэмтэж бэртсэн байна. Хүүхдийн хамгийн аюулгүй орчин байх ёстой сургууль дээрээ хүүхэд гэмтэж буйн шалтгаан нь сургууль цэцэрлэгийн удирдлагатай шууд холбоотой гэв. Өөрөөр хэлбэл, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар нь ажлын байрны орчны аюулгүй байдлыг хангадаггүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй холбоотой аж

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж