“Аварга цолоо хамгаалахаар ирсэн ч сайн тоглож чадсангүй”

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

“Аварга цолоо хамгаалахаар ирсэн ч сайн тоглож чадсангүй”

“Аварга цолоо хамгаалахаар ирсэн ч сайн тоглож чадсангүй”

Хөлбөмбөгийн ДАШТ-д Германы баг Өмнөд Солонгосын шигшээтэй Казань хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглож нэмэлт цагт Өмнөд Солонгосын шигшээ өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авснаар өндөрлөв. Энэ удаагийн ДАШТ-ээс хоёр ялагдал хүлээсэн дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ эхний хэсгээсээ шалгарч чадалгүй нутаг буцлаа. Хэдийгээр тэд тоглолтын санаачилгыг гартаа авч тоглосон ч Өмнөд Солонгосын хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Энэ ялагдлыг спортын хорхойтнууд Гитлерийн Герман 1941 онд ЗХУ руу халдан довтолсон эх орны II дайнтай холбон тайлбарлаж байгаа юм. Харин Германы шигшээгийн дасгалжуулагч Йохим Лёв багаа энэ удаагийн ДАШТ-ээс эхний хэсгээс хасагдаж шөвгийн тоглолтод шалгарч чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Шигшээ баг нь хоёр удаа хожигдож цочроо нь одоо хүртэл гараагүй байгаа. Ирээдүйд Германы шигшээгийн дасгалжуулагчаар ажиллах талаар асуусан асуултад хариулахаас татгалзжээ. 58 настай Йохим Лёв одоо хүртэл сэтгэл дундуур байна. “Бид энэ удаагийн ДАШТ-д амжилттай оролцож аварга цолоо хамгаалахаар ирсэн. Бэлтгэлээ ч сайн хийсэн. Гэвч бид хүссэн шигээ сайн тоглож чадсангүй. Яагаад. Би шалтгааныг нь мэдэхгүй байна. Гэхдээ шалтгааныг нь судлах хэрэгтэй” гэж ярьжээ. Германы шигшээ 2006 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д амжилттай оролцож ирсэн баг. Мөн миний ирээдүйн талаар би юу ч хэлж чадахгүй. Энэ талаар дараа нь Германы хөлбөмбөгийн холбоотой ярилцана. Бид хасагдсан нь хожигдохыг хүссэндээ биш. Зөвхөн бид гоол оруулах боломжоо ашиглаж чадаагүйд л байна. Бид Өмнөд Солонгосын баг хэрхэн тоглохыг мэдэж байсан. Тэдний тоглолтын арга барил нь сайн хамгаалах, тоглогчдынхоо хурдыг ашиглаж сөрөг довтолгооноос гарахад байсан. Тэдний тоглолтын арга биднийг гайхшруулаагүй. Үүнийг нь бид хүлээж байсан юм. Гэхдээ бодит байдалд бидний тоглолт, бидний гаргасан алдаа тэдэнд тусалсан гэв. Мөн ДАШТ эхэлж байхад хасагдсан Германы багийн ирээдүйн талаар асуухад хариулахаас татгалзсан байна. Гэхдээ “Mannchaft” багт авьяастай, чадалтай залуу тоглогчид байгаа гэж онцлов. Тэрээр “Би Германы шигшээгийн хувьд муу цаг үе ирж байна гэж бодохгүй байна. Саяхныг хүртэл Германы шигшээ ДАШТ-ий шөвгийн дөрөв, наймд шалгарч үлдэх эсвэл 2014 онд дэлхийн аварга, 2017 онд Тив хоорондын цомыг авч байсан үе бий. Бидэнд залуу хүчтэй, авьяастай тоглогч байна. Энэ удаагийн ДАШТ-д Германы шигшээ хасагдсан нь бүх багт тохиолддог зүйл гэжээ. Харин Германы шиг­шээг сөхрүүлсэн Өмнөд Солонгосын шигшээ хэсгээсээ хасагдаж байгаа ч нэр төрийн хожилтойгоор нутгийн зүг жолоо залж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж