ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт муутай оролцож, хэсгээсээ шалгарч чадаагүй Өмнөд Солонгосын баг тамирчид өнөө өглөө нутагтаа иржээ. Инчоны нисэх онгоцны буудал дээр баг тамирчдыг хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэд угтан авчээ.
Дасгалжуулсан Шин Тэ Юнгийн удирдсан баг тамирчид руу өндөр шидсэн үйлдэл хөгжөөн дэмжигчдээс гарсан байна. Нэг хэсэг нь магтаж, цэцэг барин угтсан бол нөгөө хэсэг нь тэднээс илүү их амжилт хүсэж байснаа нуулгүй түүхий өндөг шидэж дургүйцлээ илэрхийлжээ.
Шигшээ багийн тамирчид дасгалжуулагчийн хамт уучлалт гуйсан байна.
Өмнөд Солонгосын шигшээ багийн тамирчид хэсэгтээ Швед, Мексикийн шигшээ багт хожигдсон ч Германыг хожин хэсгийн гуравдугаар байрт шалгарсан. Эхний хоёр тоглолтод өөрсдийн тамирчдын бохир тоглолтын улмаас ялагдал хүлээсэн гэж олон нийт үзжээ.
Азийн тивээс Японы шигшээ баг ганцаараа шөвгийн 16-д үлдсэн билээ.
Ч.ШАРХҮҮ